Хэзээ нэгэн цагт чи намайг дурсах үед би чамаас холын холд байх болно Хайрт минь
Хэн нэгэн чамайг ингэж ихээр хайрладаг байсныг чи мэдээд шаналах болно Хонгор минь
Гэсэн ч чи намайг эргэж нэг дурсах болно
Хожуу ч гэсэн намайг чи үгүйлэх болно
Чамайг л хайрлаж сүүдэрт чинь амьдарч байсан тэр нэгэн хайрыг чи олж харна
Дэндүү омголон загнаж явсан даа чи бас харуусах болно
Хэний ч мэдэхгүй тэр зүрх сэтгэлийг чи олж мэдээд уйлах болно
Чамайг надаас өөр хэн ч ингэж хайрлаагүйг мэдрээд мөс шиг цэвдэг сэтгэл чинь хайлах болно амраг минь
Олон шөнө дэрэн дээрээ нулимсаа шингээж хоносон тэр охин
Хаврын салхи шиг гэгэлзэж байсан тэр сэтгэл
Одоо чамаас нэгэнт холдсоныг
Оройтсон ч чи мэдээд хайрлах болно
Хэзээ нэгэн цагт чи намайг дурсах юм бол
Хайр гэрэлтсэн тэр л бүсгүйг харна
Харин тэр цаг мөчид чи дэндүү хожимдсон байна
Хайрын тэнгэр тэр бүсгүй ханийхаа энгэрт жаргаж сууна
Чи намайг дурсах үед....
Өөр хэнд ч биш ганцхан чамдаа өөрт байгаа бүхнээ зориулъя. Урьд өмнө нь хэнд ч хэлж байгаагүй тэр л нандин үгсийг чамдаа хэлье. БИ ЧАМД ХАЙРТАЙ. Хэнийг ч биш зөвхөн чамайгаа л хайрлах болно чамдаа амлъя. Энэ насанд оноогдсон амьдралдаа ганцхан чамайгаа харж бүхий л сэтгэлээ чамдаа зориулах болно. Хайрт минь. Урьд хэнд ч үнсүүлж байгаагүй ягаахан уруулаараа чамайгаа үнсье. Хэний ч хүрж байгаагүй энэ л бие ээ чамдаа л өгье. Хонгор минь. Эмзэг турьхан энэ л биеэ чинийхээ энгэрт нааж чамдаа хайрлуулмаар байна. Хайрт минь. Яг чамтай минь адилхан хөөрхөн хүү охины ээж нь болж Эх хүн болохыг хүсч байна. Миний амьдралын утга учир нь болсон хайрт минь. Би чамдаа хязгааргүй их хайртай.
3-р сарын 29 пүрэв гараг гадаа цас орж байна. Хэд хоногийн өмнө чамайг дахиад л зүүдэллээ. Чи над руу харан инээж би бас чамайг хараад инээж байна. Чи хаана юу хийж яваа бол хэр их өөрчлөгдсөн бол чиний гадаад төрх зан чинь. Чиний тухай мэдмээр байна. Хэн нэгнээс асууж чамайг хэрхэн амьдарч байгааг мэдэхийг маш их хүсч байна. Чиний зурагийг хармаар санагдаад сургуулийнхаа зурагийг үзлээ. Инээдтэй нь аль эртний 7-р ангид авхуулсан гэрэл зураг л байна. Бусад зурагнууд хаачсан юм бол бүү мэд алга. Ганц энэ зураг л байх юм. Чамайг би харж байна. Зүүдэндээ бас гэрэл зурагийг чинь. Чи яагаад ингээд зүүдэнд минь ирээд байдаг юм бэ? Би асуумаар байна. Чамаас болж би гунигладаг ч хааяахан ингэж гуниглахдаа би дургтай. Өөр хэнийч дүр төрх биш ганц чиний л дүр төрх миний нүдэнд тодоос тод харагддаг. Би чамайг дэргэдээс чинь харж бүр давраад ярилцахыг хүсэх боллоо.
1. Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа
Гурван жил итгэл алдалгүй чамайг хүлээсэнсэн
Миний хуриман дээр ирнэ гэж санасангүй
2. Хултай айраг цалгих аяны дугараа
Харцаараа чи гомдол нэхэн уйлаад
Нулимсыг чинь анх үзээд сэтгэл минь бухимдах юм даа
Энэ л өдөр учирна гэж санасангүй
ДХ: Хүлээн хүндэтгэн байж Хүний итгэлийг олоорой гээд
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжндээ зангирах нулимсаа тэвчье
3. Санасанаар болдоггүй хувь заяаны эрхээр
Сайн хүний үрийг гомдоож дээ
Ухаарал хайрласан чамайгаа бодон бодсоор
Учирсан амрагаа гомдоож дээ
ДХ: Гүехэн ус урсаад далай болохгүйн адилаар
Уйлаад чиний нулимс нуур болохгүй
Нэгэнт өнгөрсөн амьдрал эргэж олдонгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гэж
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахниад эргэж олдохгүй
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
/Дуу бүхэн түүх өгүүлдэг. Дуу бүхэнд дурсамж шингэсэн байдаг./
Энд байхдаа би юугаар ч дутаагүй Санасан бүхэндээ зүтгэж л явна ааЧи минь нулимастай гаргаж өгсөн өдрөөс хойшБүхий л үнэн сэтгэлээсээ санан сууна Нойрон дундаа чинийхээ дэргэд байх юм Норсон тэнгэр доор би уйлж сэрэхийн Амьдрахын дайтай явах л гэсэн дээ энд ирсэн Холын холоос чинийхээ дууг чагнан суунаДХ: Хайрын улаан сарнайг чамдаа өгөх юмсан Хайлын дуугаа хүртэл чамдаа зориулъя Хамгийн чангаар тэврэх юмсан Анхны хайрынхаа шөнийг чи минь санана уу
Учир нь энэ дэлхийн хамгинй сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг...Чөтгөрч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж торго шиг зөөлхөн аьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг...Хүн төрөлхтөний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл доор минь сөхөрдөг...Орчлон дээрх хамгийн үзэсгэлэнт цэцэг хүртэл миний мишээхийгүзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг...Дэлхийн нэртэй загвар үохион бүтээгдчид бүсгүй надад зориулж жил, сар өдөрөөр толгойгоо гашилгаж ухнатдаг...Нүүрний энгэсэг тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг...Жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш...Жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш...Би эмэгтэй хүн...Энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх гэж би эмэгтэй хүн болсон...Хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ би эмэгтэй хүн болж мэндэлсэн...Надад л зориулж сонгодогууд төрсөн, намайг магтан дуулах гэж яруу хайраг бий болсон...Намайг хөгжөөх гэж эрвээхэйс нэг л өдөр амьдардаг ч эмэгтэй хүний зүүдэнд тэд өдөр бүр айлчилдаг...Нар сар ч ялгаагүй, надгүйгээр онцгой байж чадахгүй байхсан...
Нэгэн гаригийг хөл доороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан би эмэгтэй хүн...
Ихэмсэглэл бардамналыг би л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэгцэлж чадна...
Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсэдэг...
Гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн- Би бол гайхамшигийн дээд гайхамшиг.
Намарын налгархан өдөр говь нутагт минь наран төөнөж тогтуухан сайхан өдөр болж байна. Дотноос дотно сургуулийнхаа өмнүүр алхах бүртээ сурагч ахуй нас минь өөрийн эрхгүй бодогдоно. Дүрэмт хувцастай жаалуудыг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөж гэнэн томоогүй бага нас минь дурсагдах шиг. Энэ л мөчид хамгийн түрүүн чиний төрх сэтгэлд тодоос тод буух юм. Яагаад ингэж чамайг боддог болсон оо өөрөө ч би сайн мэдэхгүй. Дэргэд минь байх тэр үед сэтгэл минь ингэж чамайг санадаггүй байсан. Магад чамд сайн эсэхээ ч мэдэхгүй тийм л омголон явсан юм шиг. Чи минь сурлага сайтай бас нэлээд охидын сэтгэлийг татдаг байж билээ. Харин тэр үед би чамайг шохоорхсон харцаар харж байсан ч хайрлаж дурлаж байгаагүй. Тэр үед яг одоо шиг чамайг санана гэж бодож явсангүй. Нэг л мэдэхэд бид сурагч ахуй насаа орхиж оюутны ширээнд сууцгааж тал бүр өөр өөрийн сонгосон замаар салан одож билээ. Тэр үед би бас л юу ч бодсонгүй. Оюутан болж олон найз нөхөдтэй болж дэрвэж явлаа. Нэг л мэдэхэд оюутны амьдралын нэг жилийг ардаа орхижээ. 2-р курст сургууль руугаа явж байгаад автобусны буудал дээр чамайг харлаа. Энэ үед миний сэтгэл бас л чамайг гэж байгаагүй. Зүгээр л ангийн хүүхэд явж байна гэж хараад л өнгөрсөн. Харин хэзээ ч билээ нэг л өдөр чи миний зүүдэнд ирэх болсон. Эхлээд нэг их юм бодсонгүй. Харин үе үе ингэж зүүдлэгдээд байхаар өөрийн эрхгүй яагаад чамайг ингэж зүүдлээд байгаа юм бол гэж бодох болсон. Гэхдээ энэ тухайгаа хэнд ч /дотныхоо найз нарт ч/ хэлсэнгүй. 3-р курс төгсөөд зуны амралтаар 8-р анги төгссөн хамт олон маань уулзлаа. Энэ уулзалтан дээр л чамайг харъя уулзъя гэж бодлоо. Гэтэл чи ирсэнгүй сураг сонсвол гадаадад найз охинтойгоо ажиллахаар явсан гэх. Бага зэрэг харамсаж байсан ч чамайг сайн яваа бол сайн хэрэг гэж бодоод өнгөрлөө. Тэгсэн ч би чамайг зүүдэлсээр л...Үе үе зүүдэнд минь ирэхээр өөрийн эрхгүй чамайг бодно. Анх чи 2-р ангид шилжиж ирж байсан. Ангийн хөвгүүд дундаа нилээн биерхүү бас сурлага сайтай, биен тамирын хичээл дээр байнга л сагс тоглодог байж билээ. Даруухан төлөв зантай бага зэрэг ичимхий байсан. 10-н жилийн дурсамж гэдэг сайхан. Үнэхээр сайхан... Нэг удаа чи надад хичээл заагаад л би угаасаа математикт дургүй болохоороо ойлгоогүй л дээ. Гэхдээ тэр миний сэтгэлээс гардаггүй юм шүү. Чиний даруухан төрх одоо ч миний нүдэнд тодоос тод харагдаж байна. Ингээд нэг л мэдэхэд их сургуулиа төгслөө. Чиний талаар үргэлж л сураг тавьдаг байлаа. Түүний найз охин нь манай холын хамаатны охин байсан болохоор "Та 2-г салсан, чамайг тэндээ үлдэж харин найз охин чинь энд ирсэн" гэх сураг дуулдлаа. Би чамайг ирэх болов уу гэж хүлээх юм. Гэхдээ чамайг намайг хайрлаасай гэж хүсэхгүй ээ, чамайг аз жаргалтай сайн сайхан амьдарч байвал би хэн хүнээс илүүтэйгээр баярлах болно. Энэ үнэхээр үнэн юм шүү. Харин чамайг ганц удаа ч болов харахыг хүсч байна. Маш их хүсэж байна. Хэрвээ чамтай уулзвал би яахаа мэдэхгүй ч чамайг хармаар байна. Чиний тухай бодоогүй байхад яагаад зүүдэнд минь ирж намайг гунигтай болгодог юм бол. Ямар нэгэн зөн совин, хувь заяа байгаа юм болов уу ч гэж бодох үе байдаг. Хамгийн сүүлд би чамайг өчигдөр зүүдэллээ. Чи нөгөө л даруухан төрхөөрөө гэсэн ч чи надтай дуугарсангүй. Ингээд л миний сэтгэл гунигаар дүүрлээ. Ямартай ч чамайг минь харь оронд бурхан ивээж сайн сайхан явуулаасай. Чамдаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсмээр байна.